Манай
улс 2011 онд БНХАУ-тай \”Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн
газар хоорондын хэлэлцээр” байгуулсан билээ. 2014 онд БНХАУ-ын дарга Cи Зиньпин
манай улсад айлчлах үеэр энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин
төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Түүнээс
хойш Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байгаа бөгөөд
хамгийн сүүлд энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж байсан н.Байгальмааг
шилжүүлэн авсан байна.Монгол Улсын иргэн
Л.Байгальмаа 2009 онд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял
сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр
гаргасан.