Нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа \”Талх чихэр\” ХХК-ийн талхнаас даавуу гарч ирсэн тухай нийтэлжээ.
Тэрбээр \”Юу ч арчсан ямар ч даавуу юм билээ хэн мэдлээ. Тус компанид хэлэхэд тухай үед гарсан ээлжийн ажилтанд бурууг өгөөд иргэн бид нарыг доромжилж байгаа юм шиг доорх зүйлийг өгч байна. Хүүхэд идэж хордоогүй бол болоо доо идэж хордсон бол арай өөрөөр ярих байсан байх гэж хайхрамжгүй ярьж байна. Хэлж байгаа нь л би болохоос өөр ийм асуудал гарсаныг үгүйсгэхгүй\” гэжээ.