ОХУ АНУ-ын үндэсний ашиг сонирхолд ноцтой аюул занал учруулж байна хэмээн тус
улсын үндэсний аюулгүй байдлын тайлан илтгэлд дурьджээ. Уг баримт бичигт дурьдсанаар \”ОХУ-ын хамгийн том аюул занал бол тус улсын
цөмийн хүчин чадал гээд Оросын өсөн нэмэгдэж байгаа цэргийн хүчин чадал
Евразийн бүс нутагт тогтоворгүй байдлыг үүсгэж, аюул учруулж байна хэмээн цохон
тэмдэглэжээ. АНУ-ын үзэж байгаагаар ОХУ хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн
тусламжтайгаар барууны ардчилалын үнэт зүйлсийн эсрэг үйл ажиллагаа явуулж, тус
улсын эсрэг тагнуулын ажиллагаа идэвхитэй явуулж байгааг онцлон дурьдсан байна.
Вашинтоны бодлоор Орос, Хятад улсууд
хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл техник бүтээхээр чармайж үүгээрээ Америкийн
ардчилалын үнэт зүйлсийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн тус улсын
эсрэг Умард Солонгос Иран улсууд ноцтой заналхийлж байгааг тайлан илтгэд
дурьдсан байна. Гэхдээ АНУ эдгээр тулгамдсан асуудлууд байгаа хэдий ч ОХУ, Хятад улсуудтай
хоёр талын ашиг сонирхлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон
тэмдэглэжээ.
Ж.Бат