ОХУ-ын Буриад улсад
микро автобус ниссан маркын суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас нэг хүний амь
үрэгдэж, Монгол Улсын дөрвөн сурагч гэмтэж бэртсэн талаар \”РИА Новости\”
агентлаг мэдээлсэн.Осол
Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд гарсан бөгөөд микро автобусаар 15 хүн
зорчиж явснаас 12 нь Монголын спортын багийн хүүхдүүд байсан аж. Тодруулбал
Эрхүүд болсон Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод буцаж явсан
тамирчид байсан бөгөөд ослын улмаас суудлын машины жолооч нас барсан байна.
Харин микро автобус цаашид хөдлөх ямар ч боломжгүй болсон аж. Улмаар 12
тамирчин болоод гурван дасгалжуулагчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээд
эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Буриадын
Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд
гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх юм. Хүүхдүүд Гусино нуурын зочид
буудалд байрлаж амарч буй бөгөөд өнөөдөр Сэлэнгээс автобус ирж хүүхдүүдийг авах
юм байна. Улмаар Хиагт хүргэж өгөөд Монголын талын автобусанд суулгахаар
болжээ. Харин ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж
байгаа аж.