АНУ-ын Дээд шүүх алан хядах Исламын улс бүлэглэлийн нэрийн өмнөөс террорист
халдлага үйлдэх гэж байсан тус улсын Массачусетес мужийн Эверрет хотын иргэнд 28 жилийн ял оноожээ. Энэ талаар Boston
Globe сонинд мэдээлсэн байна. Тус
сонины мэдээлснээр 28 настай Дэвид Райт гэгчид Исламын улс бүлэглэлийг
дэмжиж террорист халдлага үйлдэх гэж
байсан хэмээн буруутган энэхүү ялыг оноосон байна. Уг этгээд нь Исламын улс алан хядах бүлэглэлд
хүмүүсийг элсүүлэх болон өөрийн авга ах Усама Рахимтай хамт Исламын алан хядагчдийн
эсрэг тэмцэгч нэрт блоггер Памела Геллерийг хөнөөх гэж байсан бөгөөд харин
түүний авга ах Усама Рахим 2015 онд Бостон хотноо цагдаа нартай буудалцах үедээ
амиа алджээ.
Ж.Батдорж