Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах эсэх санал асуулгыг иргэдээс авч эхэлжээ. Фэйсбүүк дэх \”Замын цагдаагийн алба” хуудсанд \”Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга авч байгаа юм байна. Та бүхэн санал өгөхийг хүсвэл https://www.facebook.com/zamiintsagdaa/ хуудас руу орж саналаа өгөөрэй. Санал асуулга зургаа хоног үргэлжилнэ.