УИХ-ын гишүүн
Д.Гантулгатай холбоотойгоор \”УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай
баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй,
халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн
эсэх” маргааны асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр хэлэлцсэн.
Ингэхдээ уг заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосныг дахин
агуулгыг нь өөрчлөн сэргээсэн тул түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг гомдол
гаргагчийн талаас нэхэмжлэлээ өөрчлөн тавьсан юм.Гурван
иргэний гаргасан холбогдох гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын
хуралдаан хуралдаж шийдвэрээ танилцууллаа.
Үүнд
\”Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу
\”УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд
түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй”
гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин
сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ. Тиймээс уг хуулийн \”нотлох баримттайгаар баригдсан”
гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гаргмагц хүчин төгөлдөр болохыг
дурьдсугай” гэв. Үндсэн
хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар ийнхүү УИХ-ын гишүүдийн буруутай
үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болголоо.