Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь
аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг
охин сураггүй алга болсноос хойш өдгөө нэг сар 18 хоног өнгөрөөд байна. Энэ талаар ЦЕГ-ынХэвлэл, мэдээллийн төвийн дарга,
цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тодрууллаа. Тэрбээр \”Дорноговь
аймгийнЗамын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охинтой холбоотой
асуудлаар авга ахыг нь шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.Тухайн охины ахыг нь насанд хүрээгүй хүнтэй
бэлгийн харьцаанд орсон гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
байгаа.Охиныг алга болох үеэр авга ахынх
нь хэрэг шалгагдаад цагдан хоригдсон байсангэж Замын-Үүдийн
цагдаагийн хэлтсээс мэдээлж байна. Тэгэхээр энэ хоёр хэрэг нь тусдаа
асуудал.
Охиныг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна. Мөн тодорхой ажиллагаануудыг хийж байгаа.
Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын баталсан ажлын хэсэг Замын-Үүд
суманд одоог хүртэлажиллаж байна.Хамрах хүрээ гэдэг байдлаар иргэд аж
ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой мэдээлэл байвал бидэнд өгөхийг хүсэж
байна\” гэв.