Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын
талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.Эрүүгийн цагдаагийн албаны
зохион байгуулалттай гэмт бүлэг,хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх
хэлтсийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр\”Хүн худалдаалах, хар тамхи галт
зэвсгийн наймаа зэрэг нь үндэстэн дамнасан хэрэг учир үндэсний аюулгүй байдалд
сөргөөр нөлөөлдөг. Манай улсын 2012 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй
тэмцэх бие даасан хуулийг УИХ-аас баталсан.
Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсын хувьд бэлгийн
болон хөдөлмөрийн мөлжлөгийн шинжээр үйлдэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн
албаны тухайд 2017 онд нийтдээ гудамж талбайдсаун массажны үйл ажиллагаа
явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлсэн.Эдгээрээс гадаад улсад үйлдэгдсэн 9 хэргийг мөн
илрүүлсэн. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж
ашиг олдог хэсэг бүлэг байгаа. Саун массажны газарт охид, эмэгтэйчүүд сайн
дураар биеэ үнэлж байна.
Харин зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн
хүний эрхшээлд орж, биеэ үнэлж байна.Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа
гэж бодож байтал, цаагуураа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон
байдаг.Энэ хэргүүдэд нийтдээ130 охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн
хохирогч болсонбайдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй
хүүхдүүд байна” гэлээ.Тиймээс
эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.