\”Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав хулгайгаар мод бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал Хангал сумын хоёрдугаар багийн иргэн А гэгч нь \”Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан байжээ. Мөн тус сумын хоёрдугаар багийн иргэн Д гэгч нь \”Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Дөрөвдүгээр багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.