Мэргэжлийн сүмогийн 68 дахь Ёкозүна Асашёорюү Японы \”ABEMA TV”-гийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцох болсон. 12-р сарын 31-нд цацагдах \”Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлгийн зар тавигдаж, аварга ч бэлтгэлээ хийж эхлээд байна. Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн 5 залуу оролдох аж. Харин тэдний дараа VIP өрсөлдөгчид гарч ирэх юм. VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп ажээ. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна. Дахиад хоёр VIP өрсөлдөгч гарч ирэх ч тэдний нэрийг дараа зарлахаар болжээ.