Хөвсгөл аймгийн Цагааннуур суман хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Хармай багийн \”Хар адар\” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 93 км-т/, /Ө-51039\’00\”, У-98003\’00\”/ энэ сарын 18-ны 14.41 цагийн үед 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 15:05 цагт ирсэн бөгөөд Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад, тухайн газар айл байхгүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдлээ.