Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан
өнөөдөр боллоо. Хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах
тухай, дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, дүүргийн 2017 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 97.1 хувийн саналаар
Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, дүүргийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.Мөн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон
дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг \”Бүрэн
хангалттай” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө
болон бусад холбогдох тогтоолуудыг тус тус баталжээ.