Сэлбэ
голын ай сав дотор /Бээжингийн
гудамжны гүүрнээс Скай хайпермаркет
дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн хотхон сүндэрлэлээ. Энэхүү мөсөн хотхон өчигдөр орой
албан ёсоор нээлтээ хийлээ.
Уг мөсөн
баримал, үйлчилгээний байр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, 70х24,
30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбайтай .Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн
баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор
байгуулсан байна.