АНУ, БНАСАУ-ын пуужингуудын гарааны талбарууд
дээр цохилт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тэнд Пхеньян пуужингийн туршилт
хийдэг юм байна.
Вашингтон зөрчилдөөний
асуудлыг Хойд-Солонгостой цэргийн замаар шийдвэрлэх талруу илүүтэй хандаж
байгаа талаар- Daily Telegrap иш татан мэдээллээ.
”Цагаан ордон сүүлийн
саруудад дипломат харилцаа хэрэгжихгүй
байгаагаас цэргийн замаар шийдвэрлэх бэлтгэлээ \”бодитоор” нэмэгдүүллээ”- гэж мэдээллэж байна.
Трампийн
удирлага, БНАСАУ-ын эрх баригчид пуужингийн шинэ туршилтын талаар захиалга
өгөхөөс өмнө, хойд солонгосын гарааны талбаруудыг устгаж болзошгүй
хувилбаруудыг авч үзэж байна. Цохилтуудыг зэвсэг хадгалсан агуулахуудад хийж болох юм.
\”Пентагон бид маш
чухал ач холбогдол өгөн бэлтгэж байна гэдгээ Хойд Солонгосчуудад үзүүлж, тэдний
анхаарлыг татах, улмаар боломжит хувилбаруудыг олохыг хичээж байна”- гэж хэвлэлд бичжээ.
Ц.Пүрэвдорж