УИХ-ын гишүүн С.Жавхлан Нийгмийн бодлого
боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн
албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Энэ асуудлыг чуулганд оролцож буй гишүүдийн
70 хувь нь дэмжиж, С.Жавхланг тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс
чөлөөллөө.