[url=http://]http://[/url][url=http://]http://[/url]
Энэтхэгийн Мадрья-Прадеш ба
Махараштра мужуудын хил орчим байдаг Масулхапа тосгонд оршин суугчид хуримын
ёслол хийж байхад, гэнэт бар дөхөж ирсэнээс бүгд байшингийн дээвэр дээр
гарцагаасан байна. Тэд дээвэр дээрээс баярын ширээ зассан хашаан дундуур хэсэг
явж байгаа барыг харсан бөгөөд удалгүй бар ойруу явжээ. Зочдын нэг нь хийсэн видео бичлэгт хэн нэгэн хүний
маань унших ба шатны үүдийг түгжсэн байдлыг асууж байгаа нь гарчээ.
Мадрья-Прадеш ба Махараштрагийн ой хамгаалах удирдлагууд энэ барыг
зэргэлдээх тосгоноос эхлэн ажиг тавьж байсан бөгөөд өмнө нь ямаа хөтөлсөн
эмэгтэйг дайрч азаар эмэгтэй амь аврагдсан ба харин ямааг авч одсон тэр бар мөн
гэж тогтоожээ.
Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар залуу өрсөлдөгчдөө
нутгаа булаалгасан бар бололтой. Тэгээд өөр газар нүүх болсон гэжээ.