Умард Солонгосын дахин нэг цэрэг хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээр Өмнөд Солонгос руу зугтсан тухай тус улсын \”Ёнхап” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хорооноос өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын \”бага тушаал”-ын нэгэн цэрэг өнөө өглөө цэрэгггүй бүсийн харуулын байрнаас Өмнөд руу зугтаж очжээ. Уг цэргийг зугтах үед өтгөн манан будантай байсан байна.
Гэхдээ Умардынхан эхлээд цэрэг зугтсаныг мэдээгүй байсан бөгөөд уг цэргийг хайн хоёр Солонгосыг заагладаг хилийн зурвас орчмоор эргэлдээд байсан ажээ.

Үүний хариуд Өмнөд Солонгосын тал тэдэнд анхааруулга өгөн 20 орчим удаа буун дуу гаргасан гэнэ.
Мөн үүнээс бараг 40 минутын дараа Умард Солонгосын талаас хэд хэдэн удаа буун дуу гарсан байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, өчигдөр Умард Солонгосоос хоёр хүн Өмнөд рүү жижиг завиар зугтаж очсон аж.
Өнгөрсөн сард Умард Солонгосын нэгэн цэрэг цэрэггүй бүсийн Панмүнжом тосгоноор дамжин Өмнөд Солонгост зугтаж очсон бөгөөд тухайн үед уг цэрэг хэд хэдэн сумны шарх авч, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан ч Өмнөд Солонгосын эмч нар яаралтай хагалгаа хийсний ачаар амь гарч, одоо биеийн байдал нь эрс сайжраад байгаа юм байна.
Энэ он гарснаас хойш Умард Солонгосоос 15 хүн, тэдний дотор дөрвөн цэрэг Өмнөд Солонгост зугтаж очоод байна. Өнгөрсөн онд нэг цэрэг, дөрвөн энгийн иргэн Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очиж байжээ.
1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очсон хүмүүсийн 30 тоо мянга гаруй болоод байгаа юм байна.
Ж.Бат