Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай \”Toyota Land Cruiser 200\” маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлжээ.
Мөн иргэд, байгууллагаас ирүүлж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж буй автомашинуудын шатахууныг 25 хувиар нэмэгдүүлсэн байна.