\”Киви” хамтлагийн
ахлагч, дуучин Ука Онцгой байдлын ерөнхий газрын шинэ жилд үнэгүй дуулах
хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудастаа \”Онцгой байдлын
шинэ жил хэзээ вэ? Энэ шинэ жил дээр очиж Маргаашийн нар луу хамт аялах уу?
Don’t stop дуунуудаа дуулж өгөхийг хүсэж байна” гэжээ. Түүнчлэн дуучин бүсгүй
маань яагаад заавал онцгой байдлыг сонгосон тухайгаа тайлбарлахдаа тэдний хийж
буй ажил, хөдөлмөрийг үнэлж хүндэлдэг учраас үнэгүй дуулж өгөхийг хүсэж байгаа гэнэ.