Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд болор цайх эмгэгтэй 11 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын эмч нар Эрээн хотод хийхээр болсон аж.
Тиймээс тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэс засалд орох иргэдийг хүлээн авч, хөрш оронд хийлгэх нүдний мэс засалд нь амжилт хүсэж, шаардагдах зардлын шийдвэрлэж өгсөн байна. 2017 онд Франц улсын эмч нар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 20 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг хийж өгсөн бөгөөд энэ онд нийт 31 иргэн нүдний болор суулгах мэс засалд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа юм байна.