Өмнөд Солонгосын Жичеон хотын төвд нэгэн спорт зааланд дэлбэрэлт болсны улмаас 29 хүн нас барж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Найман давхар барилгын зоорийн хэсгээс гал гарч эхэлсэн аж.
Гал барилгын ихэнх хэсгийг хамарч, их хэмжээний эд хөрөнгө сүйдсэн бөгөөд өтгөн хар утаа гарч байсныг хэвлэлийнхэн онцолжээ. Хохирогчдын ихэнх нь барилгын хоёрдугаар давхарт байрлах саунаас олдсон байна. Гал сөнөөгчид хохирогчдыг үргэлжлүүлэн хайж байгаа учраас амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй хэмээн албаныхан мэдэгджээ. Түүнчлэн галаас зугтаж барилгын дээвэр рүү дайжсан хорь гаруй хүнийг аварсан байна. Мөн утаанд угтаартсан цөөнгүй иргэдийг эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 168 км-ийн зайд орших тус хотод Пүрэв гаригт гарсан уг түймэрт 60 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Өтгөн хар утаа гарч байгаа болохоор хохирогчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд нэлээд хүндрэ учруулж байгааг албаныхан онцолжээ. Тус барилгад фитнесс төв, зоогийн газрууд, олон нийтийн саун байрладаг аж.
Б.Болормаа