Автомашин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож яваад бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн ажилтнууд баривчлан, саатуулжээ. Осол гаргасан жолооч 19 настай, Х гэгч байсан байна.
Осол өчигдөр үүрийн 05:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу \”БСБ” дэлгүүрийн замын урд талд гарсан байна. Гэмт этгээд улсын дугааргүй автомашинтай замын хөдөлгөөнд оролцож, 33 настай, эрэгтэй Б-г мөргөж, аминд нь хүрсэн ажээ. Цагдаа нар ослын газраас зугтсан Х-г өчигдөрөөс эрэн сурвалжилж, шуурхай ажилласны дүнд олж тогтоосон бөгөөд тэрбээр хүн дайрсан автомашинаа Баянхошуунд айлын хашаанд нуусан байхыг нь илрүүлсэн байна.
Ж.Бат