Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс,
тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг
шийдвэрлэсэн.Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран
ХХААХҮ-ийн яамтай\”бодлогын гэрээ” байгуулсан бөгөөд малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл
нийлүүлэгдэж эхлээд байгаа аж.
Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт
нэг килограмм нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон
нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн малчдад хамгийн ойр цэг болох сумын
төвд арилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.
ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа \”Өвөл хаврыг
өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор,
Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн байна.Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж
3,160 тонн хивэг, 1,700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл
импортолсон байна. Үүнээс1,300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин
ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.