Холливудын
нэрт кино жүжигчин Анжелина Жолигийн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд явдаггүй гэртээ тусгай программаар хичээл үздэг
бөгөөд тэдний нэг нь саяхнаас орос хэл судалж эхэлсэн тухай Daily Mail сонинд мэдээлжээ. Анжелина Жоли Брэд Пит нар анх гэрлэх үедээ 9-16 насны 6 хүүхэд үрчилж авсан
ба сонирхолтой нь тэдний хэн нь ч албан ёсны сургуульд явдаггүй ажээ. Гэхдээ
тэд бүгдээрээ дор бүрдээ нэг нэг гадаад
үздэг бөгөөд тэдний том хүү 16 настай Мэддок саяхнаас орос хэл үзэж эхэлсэн байна.
Нэрт кино жүжигчин Анжелино Жоли өнгөрсөн хугацаанд олон арван кинонд тоглож, нэр
хүндтэй \”Оскар” болон \”Алтан глобус” зэрэг шагналуудыг хүртэж байжээ. Тэрээр Форбс
сэтгүүлийн мэдээлснээр 2009, 2011, 2013 онуудад Холливудын хамгийн өндөр үнэтэй
жүжигчинээр шалгарч байсан байна. Анжелина Жоли өнгөрсөн 10-р сард Холливудын хэсэг эмэгтэй жүжигчдийн хамт нэрт
продюсер Харви Вайнштейнийг бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн буруутгажээ.
Ж.Батдорж