Австралийн
анхны шумбагч онгоц далайд сураггүй алга болсноосоо хойш 103 жилийн дараа
олдсон байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1914 оны есдүгээр сарын 14-ний
өдөр HMAS AE-1 шумбагч
нь Австрали болон Британи гээд багийн 35 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Папуа Шинэ
Гвинейн Рабаул орчимд зорчиж явахдаа тийнхүү алга болсон аж.
Шумбагч
онгоцыг Папуа Шинэ Гвинейн Йоркийн Гүн арлуудын орчимд далайн гүнээс олсон
байна. Ийнхүү 13 дахь удаагийн ээлжит хайлтаар уг хөлгийг олсноор энэ нь
Австралийн хамгийн хуучны цэргийн шумбагч онгоц болж байгаа юм.
\”Энэ нь
Австралийн тэнгисийн цэргийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц онцгой үйл явдал юм.
Австралийн хааны тэнгисийн цэргийн Дэлхийн нэгдүгээр дайны үед амссан анхны
томоохон хохирол байсан. Манай улс болоод бидний холбоотнуудын хувьд маш хүнд
гарз хохирол байсан” хэмээн Батлан хамгаалахын сайд Мэрис Пэйн мэдэгдсэн байна.
Хайгуулын
багийнхан далайн түвшнээс доош 40 метрийн гүнд усанд хөвөгчийг ашигласан бөгөөд
хөлгийг 300 гаруй метрийн гүнээс олжээ. Тэд хөлгийн тавцанд амиа алдсан багийн
гишүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн байна.
Засгийн
газраас хөлгийн гишүүдийн үр ач, садан төрлүүдтэй холбоо тогтоохыг оролдож
байгаа бөгөөд эрх бүхий байгууллагуудтай ослын газарт хамран ажиллахаар болжээ.
Урьд нь буюу өнгөрсөн зууны үед шумбагчийг 12 удаа эрэн хайх ажиллагааг хийж
байсан аж.
Б.Болормаа