Өнөөдөр НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан тодорно. Энэ үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд оролцох юм.
Татварын байгууллагаас өнгөрсөн хугацаанд азтаныг шалгаж, баталгаажуулснаар өнөөдөр 500 сая төгрөгийн эрхийн бичгийг нь гардуулахаар болсон байна. Үүнээс гадна 20 болон 4 сая төгрөгийн азтанууд ч тодорно.
НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол 12 дугаар сарын 24-нд буюу энэ ням гарагт болно.