Кубын төрийн тэргүүн, Сайд нарын зөвлөлийн дарга тус улсын Ерөнхий
командлагч Рауль Кастро ирэх оны 4-р сард албан тушаалаа хүлээлгэн орхино гэдгээ
албан ёсоор зарлалаа. Тэрээр энэхүү мэдэгдлийг өчигдөр буюу 12-р сарын 21-нд Кубын
Ардын хурлын Үндэсний ассамблейн чуулган дээр мэдэгдсэн байна. Рауль Кастро энэ
үеэр хэлэхдээ” Ирэх оны 4-р сарын 19-нд Кубын Ардын хурлын Үндэсний ассамблейн
шинэ бүрэлдэхүүн сонгогдох үед миний бие албан тушаалаа хүлээлгэн өгнө,Тэр үед
Куба улс шинэ төрийн тэргүүнтэй болно” гэж мэдэгджээ. Өдгөө 86 настай Рауль Кастро нь тус улсыг 2008
оноос хойш удирдаж байгаа бөгөөд түүний ах домогт удирдагч Фидель Кастро Куба орныг 50
гаруй жилийн турш удирдаж байсан юм.
Ж.Батдорж