Германд
2018 оны нэгдүгээр сард Адольф Гитлер баярын жагсаалд хэргэлдэг лимузин Mercedes 770K Grosser
Offener Tourenwagen-ийг дуудлага худалдаанд тавихаар төлөвлөж байгаа талаар Worldwide Auctioneers–
мэдээллэжээ. Авто машиныг нацист Германы
удирдагч 1939 оны аравдугаар сараас 1941 оны таван сарын хооронд баярын
жагсаалд голцуу хэрэглэж байжээ. Германыг бууж өгсөний дараа лимузин амеркийн
армийнханы талд орсон бөгөөд, тус машиныг 1945 онд АНУ-аас авчирсан байна.
Түүнээс хойш эзнээ хэд хэдэн удаа сольсон түүнчлэн Лас-Вегасын томоохон
казиногийн эзэн ч байсан.
Авто машин 7,7 литрийн 8 цилиндрийн хөдөлгүүртэй,
150 морины хүчтэй, цагт 160 км/ц хурдлана. Энэ хувилбар нь Адольф Гитлер болон
түүний жолоочийн захиалгаар тусгайлан бүтээгдэжээ. Гэвч Offener Tourenwagen-
нийтдээ 233 хувь үйлдвэрлэгдсэн байдгаас өнөөдөр таван автомашин үлдсэний гурав
нь хувийн цуглуулгад байдаг.
Ц.Пүрэвдорж