Охидын \”Гала” хамтлагаас
урлагийн гараагаа эхэлж, залуусыг байлдан дагуулж явсан дуучин
Ч.Уранхолбоо буюу Ану өчигдөр ихэр хөвгүүдээ өлгийдөн авчээ.Тэрбээр өнгөрсөн
өнгөрсөн сард NTV телевизийн \”Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр
оролцохдоо \”Ихэр ураг тээж буй жирэмсэн” гэдгээ хэлсэн юм. Дуучин Ану айлын
гэргий болсноосоо хойш уран бүтээлийн ажлаа түр хойшлуулж сайн ээж, ханийн
үүрэг гүйцэтгэж яваа бүсгүй юм.