Хятадын Хэбэй мужид хамгийн урт шилэн гүүрийг бүтээн байгуулж дуусчээ. Ирэх бүтэн сайн өдөр жуулчдад зориулан нээхээр төлөвлөсөн байна. China Daily сонинд мэдээллэснээр гүүрийн урт 488м, өргөн 2 м бөгөөд Шицзячжун хотын орчим хуньягу дүүргийн байгалын үзэсгэлэнт газар хоёр хавцалыг холбосон гүүр юм. Гүүрний бүтцэд 1077 тунгалаг шилэн хавтан ашигласан бөгөөд объектийн ерөнхий жин 70 т орчим гэнэ. Хэвлэлд мэдээлснээр байгууламж нь хүмүүсийг гүүрний төвөөр явахад бага зэрэг ганхдаг байдлаар бүтээгдсэн гэнэ. Мөн 2 мянган хүн даах чадвартай нэгэн зэрэг 500 хүн явж болно гэжээ.
Ц.Пүрэвдорж