Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн
татах асуудлаар өчигдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна.Үндсэн Хуульд \”Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт
иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална\” гэсэн байдаг. Гэвч
Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа
нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа
юм.
Тэгвэл Улсын
Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт \”Үндсэн хуулийн цэц
гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал
хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан
бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр УИХ-ын гишүүн Б.
Наранхүүгэгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар
хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд өчигдөр ханджээ.