Их Британийн алдарт BBC агентлаг монгол
охид, эмэгтэйчүүдийн тухай \”Чингис хааны нутгийн орчин цагийн эмэгтэйчүүд”
нэртэй нийтлэлийг тусгайлан бэлтгэжээ. Тэд залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож
Хэнтий аймагт малчин аав, ээжийнхээ хамт амьдардаг 13 настай Мичидмаа, 15
настай Халиунаа болон бидний сайн мэдэх дуучин Номинжин, Буяа нарын ахуй
амьдралыг жишээ болгон харуулж, манай улсын жендерийн тэгш байдлын тухай
нийтлэлдээ хөндсөн байна.
Манай улсыг гурван сая гаруй хүн
амтай ч түүнээс 20 дахин их малтай, 1.56 сая хавтгай дөрвөлжин нутагтай хэмээн
нийтлэлд онцолжээ. Монгол охид, хөвгүүдийн ялгаа, тэдний сонирхол, эцэг эх нь
хэрхэн хүмүүжүүлж байгаа талаар, боловсролын систем, амьдралын хэв маяг, ажил
эрхлэлт, тэр ч байтугай улс төр болон бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцооны
талаар ч хөндөн бичжээ.
Энэхүү сонирхолтой нийтлэлийг бүрэн
эхээр нь http://www.bbc.co.uk/news/resources/idt-sh/mongolian_women холбоосоор уншиж танилцах боломжтой шүү.