Эрдэмтэд дэлхий дээр хамгийн
ховордсон, хамгийн муухай гэгдэх зэрлэг гахайн зургийг Индонезийн Жава арал
дээр дурандаа буулгаж чаджээ. Тэрхүү Warty” гэх гахай нь
өдгөө хууль бус ан агнуур, хүрээлэн буй орчны элдэв сөрөг нөлөөллөөс болоод
асар их хохирол амсаж, цөөрч буй ховор төрөл аж.Энэхүү гэрэл зургийг Жавагийн хүн ам
цөөн суурьшсан, ой мод нь сийрэгжиж буй хэсэгт авсан байна. Судалгааны
багийнхан цаашид ховордсон ан амьтдын амьдарч буй орчин нөхцөлийг хамгаалах
зорилготой байгаа гэнэ.
Честерийн амьтны хүрээлэнгийн Доктор
Жоанна Роуд-Маргоногийн ахалж буй энэхүү судалгааны багийнхан нэн ховордоод буй
уг гахайг олж харан зургийг нь авч чадсандаа баяртай байгаагаа мэдэгджээ. Тус
ойн бүс нутагт хамгийн сүүлд 2004 оны үед судалгааны ажил хийгдсэн бөгөөд тухайн
үед амьтдын төрөл зүйл нэн хурдацтайгаар цөөрч, устаж үгүй болж буйг анхааруулж
байжээ.
Орчуулсан Б.Болормаа