\”Мерси
Кор Монгол\” олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран
\”Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах
нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг
шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны
компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж
байна.
Өнөөдрийн
байдлаар 17 аймгийн 309 сумын малчид хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа
Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг
агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа
аж. Малчид
мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм.
Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой
болжээ.