Филиппин улсын Давао хотноо нэгэн худалдааны төвд гал
түймэр гарсны улмаас 37 хүн амь насаа алдаад байна. Бямба гаригт барилгын
гуравдугаар давхраас гарч эхэлсэн уг түймрийг унтраахаар гал сөнөөгчид яаралтай
арга хэмжээ авч, олон цагийн турш ажилласан ч их хэмжээний хохирол амсчээ.
Харамсалтай нь амиа алдсан иргэдэд амьд гарах боломж огт
байгаагүйн улмаас олон тооны хүн нас барсан хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн
байна. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хохирогчид болоод сураггүй байгаа
хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан аж. Харин гал түймэр гарсан шалтгаан одоогоор
тодорхойгүй байгаа гэнэ.
Давао хот нь нийслэл Манилиас зүүн өмнөд зүгт 800 гаруй
км-ийн зайд байрлах жижиг хот ажээ.
Б.Болормаа