Гүйлтийн цанын Монгол Улсын шигшээ багийн тамирчид Финланд Улсад олимпийн эрхийн чансааны оноо цуглуулах цуврал тэмцээнд амжилттай оролцож өндөрлүүллээ.Сүүлийн тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд ОУХМ А.Энхтуул 97, Ч.Отгонцэцэг 106, Э.Ариунтунгалаг 107 дугаар байрт тус тус шалгарлаа. Энэ төрөлд нийт 114 тамирчин гараанаас гарчээ. Харин эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд 193 тамирчин уралдаж ОУХМ Б.Ачбадрах 161, С.Дүүрэнбаяр 185 дугаар байр тус тус эзэлсн бөгөөд мөн спринт зайн уралдаанд манай тамирчид хурд хүчээ сорьжээ. Улмаар манай гүйлтийн цаначид Финландын хотуудад явагдсан цуврал тэмцээнээ дуусгаад, эх орондоо ирээд байна.
\”Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох цаначдын нэрс ирэх оны нэгдүгээр сарын 22-д эцсийн байдлаар тодрох ба Монгол Улсаас олимпийн эрхийг 2-3 тамирчин авах магадлалтай байгаа юм байна. \”Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхийн төлөө манай шигшээ багийн гүйлтийн цана, тэшүүр, биатлоны тамирчид эрхийн төлөөх тэмцээнд оролцон ийнхүү амжилтаа ахиулсаар байна.
Ж.Бат