Өвлийн нөхцөлд байлдааны төгс цэрэг \”Нерехта”-ийн туршилтыг Владимир муж дахь полигонд явуулсан бичлэг \”Звезда” телесувгаар үзүүлжээ.
Туршилтын явцад \”Робот-Камикадзег” байны оронд ашигласан байна. Ажиллагааны явцад эдгээр машинууд 250 килограмм ачааг тээвэрлэж, тэсрэх төхөөрөмж суурилуулах болон галт хэрэгсэл хүргэхэд ашиглаж байлаа.
Түүнчлэн байлдааны хоёр \”Нерехта” робот цогцолбор ньхөдөлгөөнтэй ба үл хөдлөх целүүдэд гал явууллаа. Эхний машиныг хүнд калибрын \”Корд” пудемётоор, нөгөөг нь танкийн Клашников пулемёт ба гранатмет АГ-30-аар тоноглож, удирдлагыг операторчин зайнаас гүйцэтгэлээ.
\”Нерехта” робот цогцолбор нь хөнгөн гинжин дугуйтай, их бие нь ган хуягласан бөгөөд тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Урт нь-3,5 метр, өргөн-1,6 метр, төхөөрөмж оролцуулахгүйгээр өндөр-90 сантиметр, жин тонн орчим юм. Робот нь гурван модультай: байлдааны, тээврийн ба артиллерийн тагнуулын. Ирээдүйд цогцолборыг хүнд зэвсэглэлээр хангахаар төлөвлөж байгаа байгаа бөгөөд тухайлбал танк эсэргүүцэх пуужин.
\”Нерехта” роботын туршилт амжилттай болсны дараа хуурай замын цэргийн зэвсэглэлд орох ёстой юм.
Ц.Пүрэвдорж