2017 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотойгоор
хэрэглэгчийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан сануулж байна. Тодруулбал
бүртгэлийн мэдээллийн овог, нэрээ бүрэн зөв оруулж, кирилл үсгээр бичсэн байх,
банкны данс нь хамтран эзэмшигчгүй, тухайн хүний нэр дээр бүртгэлтэй байх, гар
утасны дугаар, мэйл хаягаа зөв бүртгүүлэх шаардлагатай. Мөн регистерийн
дугаарын эхний хоёр үсгийг кириллээр, найман оронтой тоог нь үнэн зөв бичсэн
байх хэрэгтэй аж.
Өнгөрсөн онд НӨАТ-ын буцаан олголтоор 497.465 иргэн 35.1 тэрбум
төгрөг авсан бол 2017 онын 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 644.404
иргэнд 69.3 тэрбум төгрөгийг олгохоор болж байна.