
Перу улс Умард Солонгосын хоёр дипломатчийг \”персона нон грата” буюу \”тааламжгүй этгээдүүд” -ээр зарлан, тэдэнд нутаг буцах 15 хоногийн хугацаа өгсөн талаар \”Ройтерс” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Перугийн ГХЯ-наас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын ЭСЯ-ны нэг болон гуравдугаар нарийн бичгийн даргыг \”үүрэгт ажилтайгаа харшилсан үйлдэл хийсэн” гэсэн шалтгаанаар \”тааламжгүй этгээдүүд” гэж зарлажээ. Мөн уг мэдэгдэлд Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг удаа дараа зөрчиж, олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг үл тоож байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэжээ.
Умард Солонгос зургаа дахь удаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан өнгөрсөн есдүгээр сард Перу улс тус улсын Элчин сайдыг нутгаасаа хөөсөн юм.

Ж.Бат








































































