АТГ-ээс өнөөдөр 2017
онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200
орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. Үүнээс 412 хэрэгт мөрдөн шалгах
ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо энэ онд
өсчээ. 2017 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт 7 тэрбум гаруй төгрөгийг улсын
орлого болгох шийдвэр гаргажээ.
МХЕГ-ын хэлтсийн дарга
нар бүлэглэн хүнсний бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг бүтээгдэхүүний зөвшөөрөл
олгохдоо хүнд суртал гарган, их хэмжээний мөнгийг авилга хэлбэрээр авсан
тогтоогджээ. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татан шалгаж байна.Мөн
Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр удаа
дараагийн үйлдлээр хахууль авч олон улсын тээврийн эрх олгосон нь тогтоогдсон
төдийгүй гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө болон нотлох баримтыг олжээ. Ийнхүү
удаа дараагийн үйлдлээр хахууль авч эрх олгосноор нүүрс тээвэрлэлтэд зохиомол
дараалал үүссэн гэдгийг ч мэдээллэв. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр
зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг прокурорын шийдвэрээр яллагдчаар татжээ.
Баян-Өлгий аймгийн сургуулийн
захирал Хөөрийн хамаарал бүхий этгээдтэй \”Үдийн цай\” хөтөлбөрт
хамтарсан,Амгалан дулааны цахилгаан станц тендер зарлалгүйгээр нүүрс худалдаж
авсан зэрэг гомдол иржээ.Монголросцевитмент ХХК-ийн захиралыг авлигын
болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа юм байна.