Дэлхийд хамгийн том газар-усанаа
явагч AG600 анхны шалгалтын нислэгээ хийсэн талаар CCTVтелесуваг мэдээллэжээ.
Агаарын хөлөг нь Гуанду мужийн
өмнө хэсэгийн Жухай хотын нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 09.38 хөөрсөн. Агаарт 64 минут нисэж хамгийн дээд
өндөр нь 3 мянган метр байлаа. Туршилтаар хамгийн гол нь нислэгийн шинж чанар,
манёвр болон тогтвортой байдалд илүү анхаарчээ.
Онгоцны бүхээгт экипаж дөрвөн гишүүнтэй.
Агаарын хөлөг нь зөвхөн Хятадад биш дэлхийд хамгийн томд тооцогдох бөгөөд гал
унтараах ба усанд аврах ажиллагаа явуулах зориулалттай юм. Түүнээс гадна AG600 далайн орчинд, хүн ба ачаа
тээвэрлэх түүнчлэн ашигт малтмалын байршлыг тагнах нэмэлт төхөөрөмжөөр хангах
боломжтой ажээ.
Газар-уснаа явагч ил усан
сангаас 20 секундэнд 12 т ус татан тээвэрлэх чадамжтай. Онгоц AG600 дөрвөн труба хөдөлгүүртэй, нислэгийн жин 53,5 тонн, биеийн урт 39 м , хоёр далавчны урт-38,8 метр, нислэгийн хамгийн холын зай -4,5 мянган
километр. бараг тийм хэмжээтэй.
Ц.Пүрэвдорж