Нэрт жүжигчин Брюс Уиллисийн тоглосон олны сайн мэдэх \”Хатуу самар” киног
тус киноны найруулагч Стивен Де Соуз шинэ жилийн шилдэг кино гэж мэдэгджээ.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа уг киног бусад шинэ жилийн адал явдалтай кинонуудтай
адилхан гэж бичсэн байна. Найруулагч Стивен де Соуз энэ талаар нэмж хэлэхдээ ”энэхүү
кинонд шинэ жилийн адал явдал болон нэгэн бүсгүй хүүхэд төрүүлж байгаа нь шинэ
жилийн үйл явдлыг санагдуулдаг” хэмээн хошигножээ. \”Хатуу самар” кино анх 1988
онд дэлгэцнээ гарсан бөгөөд үүний дараа дахин 4 анги нэмж бүтээгдсэн юм. 2015
онд 20 th Century Fox кино
компани уг киноны 6 дах ангийг бүтээхээр төлөвлөж байсан ч өнөөг хүртэл хийгдээгүй
байгаа гэнэ. АНУ-д жил бүр шинэ жилийн шилдэг киног шалгаруулдаг уламжлалтай
бөгөөд одоогоор \”Хатуу самар” кино уг жагсаалтад хараахан ороогүй байгаа юм
байна.
Ж.Батдорж