Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 8. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.