Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан хилийн зарим боомт амрахаар болжээ. Тодруулбал, хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар буюу энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-нийг хүртэл Замын-Үүдийн авто замын боомт амарна. Харин Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллах бол Алтанбулаг замын боомт амралтгүй 24 цагаар ажиллах аж.