Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой
байдлын байгууллагаас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр
тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн
барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг
хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв,
зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс
шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдаж байгаа юм.Одоогоор шалгалтыг 88 объект хийж, 346 зөрчил илрүүлэн, 74
зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулах албан
шаардлагыг 56 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.
Иймд иргэн та пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй
газраас худалдан авч, хэрэглэх заавар, санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын
хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг
дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо
цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр
хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамикийг орон байр, тасалгаанд,
сүлд модны ойролцоо, шатах материалтай орчинд хэрэглэхгүй байхыг анхааруулж
байна.Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн
аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн
хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт 2017 оны 12 дугаар
сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.