Мексикийн Цагдаа болон тагнуулын ажилтнууд нэртэй
сэтгүүлч Мирослав Бричийг алах ажиллагааг зохион байгуулагчийг баривчилсан
талаар Чиуауа мужийн дарга Хавьер Корроль мэдээллээ.
Брич нь La Jornada үндэстний сонины сэтгүүлч байсан бөгөөд
түүнийг 2017 оны гурван сард байрных нь
ойролцоо буудсан юм. Сэтгүүлчийн үхэлд нийгэм тэр аяараа дургүйцлээ илэрхийлэн
гашуудсан юм.
\”Өнөөдөр
Мирослав Брич Вельдусыг хороох ажиллагааг зохион байгуулсан Хуан Карлос
Морено Очоаг баривчиллаа”-гэж Корраль бичижээ. Мирослав Бричийг алсан тохиолдол нь Мексикт
сэтгүүлчидийн эсрэг хариу арга хэмжээ авч буй цорын ганц тохиолдол биш билээ.
Энэ онд 12 сэтгүүлчийг хороосон. Мөн тус тооны сэтгүүлчид байлдааны ажиллагаа
явагдаж байгаа Сирид алагдсан билээ. Нийтдээ 2000-оноос өнөөг хүртэл Мексикт
104 сэтгүүлч амиа алдсан юм.
Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлд Веракус мужид
сэтгүүлч Гумаро Перес Агиландо тэдний
бай болсон байна.
Прокурорын
албан ёсны мэдээгээр бол хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг гэмт хэргийн
99,85% нь шийдэгдээгүй байна.
НҮБ-ын ерөнхий
нарийн бичгийн дарга Антнио Гутерриш арван нэгдүгээр сарын эхээр мэдэгдэхдээ
2006 оноос 2016 оны хооронд, дэлхийд нийт 930 сэтгүүлчид амиа алдсан бөгөөд
хэдэн мянган сэтгүүлчид дарамт, шахалтанд өртөж байна гэж мэдэгдсэн билээ.
Ц.Пүрэвдорж