Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд
холбогдуулан тодорхой хэд хэдэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, Авлигатай
тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа
явуулж байгаа билээ.Мөрдөн шалгах ажиллагаагаар
албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн
асуудлыг нь шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг асуудлуудыг нарийвчлан
шалгаж байгааг АТГ-аас мэдэгдлээ.
Түүнчлэн Н.Золжаргалыг зарим арилжааны
банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд
хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад мөрдөн байцаагчийн
даалгавар хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг эх сурвалж мэдээлж байна.
Ж.Бат