УИХ-гишүүн
Д.Оюунхорол утааны талаар
өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр \”Монгол Улсын агаарын бохирдлын төвшин гамшгийн хэмжээнд
хүрсэн гол үндэслэл юу вэ? Хэцүү байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байна. Улаанбаатар хот
бүхэлдээ гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлох боломж байна уу.
Өнөөдөр хотын үндсэн гурван цэг болох Сонгинохайрхан, Чингэлтэй,
Баянзүрх дүүрэг дээрагаарын бохирдол тодорхой хэмжээнд хамгийн их байгаа. Харин Монгол Улсын батлагдсан хууль тогтоомжоор
24 цагийн турш агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаас 10 дээш
хувиар давсан бол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж зарлана гэж тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл урдах орчин харагдахгүй болж, улаан гэрэл асчихсан байгааг гамшгийн
хэмжээ гэж үздэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд
хүрсэн үү? гэдгийг асууж
байна. Д. Оюунхорол гишүүн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн эсэхийг хэнээс асуув