Афганистаны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Шариф Яфтали тус улсад 2 мянга гаруй Исламын улс бүлэглэлийн алан хядагчид байна гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, ГХЯ-ны Азийн департаментын дарга Замир Кобулов Афганистанд Исламын улс бүлэглэлийн 10 мянга гаруй алан хядагч байгаа төдийгүй Сири,Ирак зэрэг орнуудаас алан хядагчид улам нэмэгдэн ирж байгаа тухай мэдэгдэж байсан юм. Харин Афганистаны Дотоод явдлын яамны тэргүүн уг мэдэгдлийг эрс няцааж, Сири болон Иракаас тус улсад алан хядагчид нэвтрээгүй болохыг мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн сард Афганистанид нөхцөл байдал эрс муудаад байгаа бөгөөд лалын хэт даврагч Талибан бүлэглэлийнхэн өмнө нь хяналтаа тогтоож байсан газар нутгаа эргүүлж авахаар давшиж эхэлжээ. Түүнчлэн тус улсад алан хядах Исламын улс бүлэглэлийн нөлөө сүлийн үед идэвхижээд байгаа юм байна.
Ж.Батдорж